Нээлттэй ажлын байр

Компанийн үйл ажиллагааны өнгөрсөн 3 дугаар сарын мэдээгээ хүлээн авна уу.

НЭГ: erxes Монголд

1. Эрксис Партнершип хөтөлбөр

Эрксис нь платформынхоо экосистемийг олон нийтэд нээлттэй болгосон бөгөөд Монгол улсын өрсөлдөх чадварыг олон улсад нэг шат ахиулах, Монгол хүний үнэлэмж болон цалингийн хэмжээг хэд дахин өсгөх, Монгол инженерүүдийн бүтээлүүдийг олон улсын зах зээл дээр таниулах зорилгоор “Эрксис Партнершип” хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөр нь хамтран ажиллаж буй технологийн компаниудад дараах боломжуудыг олгоно.

  • Бүх гэрээ, хамтын ажиллагааны дүрэм, орлого хуваах зарчим нь нээлттэй,
  • Бүтээсэн модуль болон технологийн шийдлийнхээ зохиогчийн эрхийг өөрсөддөө үлдээх,
  • Олон улсын төслүүд дээр хамтран ажиллаж доллараар цалинжих,
  • Бүгдийг 0-ээс эхлэлгүй цаг хугацаа, хүн хүч, зардлаа хэмнэх,
  • Хамтдаа бүтээсэн технологийн бүтээлүүдийн борлуулалт, суппорт, төслийн менежмент, гэрээний менежмент зэрэг дээр Эрксисийн багийнхан зөвлөж ажиллах ба ингэснээр өөр зүйлд сатааралгүй зөвхөн код хөгжүүлэлт дээрээ анхаарал хандуулах,
  • Хамтдаа бүтээсэн модулиудаа маркетплэйсээр дамжуулан борлуулж, тогтмол орлогын эх үүсвэртэй болох

Эрксис Партнершип хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД даран хүлээн авна уу.

2. Бизнесээ Экспортолъё хөтөлбөр

Эрксис нь олон жилийн туршлага, ноу-хау, технологийн шийдэл дээрээ үндэслэн Монгол улсдаа  боловсруулж, бүтээж, үйлдвэрлэж, өртөг нэмсэн түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд зарагдах үүд хаалгыг нээх, Монголын бизнесүүдийн бүтээгдэхүүний үнэлэмжийг өсгөх, улмаар орлогыг нэмэгдүүлэх, зорилготойгоор “Бизнесээ Экспортолъё хөтөлбөрийг санаачилж байна.

Уг хөтөлбөр нь 2023 онд бизнесийн байгууллагуудтай 2 төрлөөр хамтран ажиллана.

Дэлхийд дэлгүүрээ нээх

  • Олон улсын төлбөрийн шийдлийг цогцоор нь шийдсэн онлайн худалдааны вэбсайттай болж, Эрксисийн энтерпрайз харилцагч болох

Олон улсын, хамтарсан маркетплэйс платформ бүтээх

  • Ижил төстэй бизнесүүдээ нэг дор нэгтгэсэн хамгийн том маркетплэйс платформыг хамтран бүтээж, оролцооны дагуу орлогоо хуваах

Уг хөтөлбөрт нэгдсэнээр дэлхий дахинд бүтээгдэхүүнээ борлуулж, орлогоо хэд дахин нэмэгдүүлэх боломжтой. Та гэрээрээ мөнгөн аяга хийдэг уран дархан, цагаан идээ хийдэг өрхийн үйлдвэрлэгч, дээл оёдог, ноолууран утас ээрдэг компани, зэс олборлодог корпорац байхаас үл хамааран Эрксис бүгдэд тэгш боломжийг “Бизнесээ Экспортолъё” хөтөлбөрөөрөө дамжуулан олгож байна.

Хөтөлбөрийн бүртгэл үргэлжлэх хугацаа: 2023.04.30

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД даран аваарай.

ХОЁР: ERXS хувьцаа

Эрксис технологийн компани нь технологийг бүхий л бизнесүүдэд хүртээмжтэй болгох, эх орныхоо эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, улмаар дэлхийн тавцанд Монгол инженерүүдийн бүтээлийг таниулахыг зорьсоор ирсэн билээ. Бид компанийнхаа 13.39 хувийг олон нийтэд нээлттэйгээр зарлаж нийтдээ 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татах зорилготой бөгөөд 2022 оны 1-р сарын сүүлийн байдлаар нийт 137 хөрөнгө оруулагчдаас 2,847,392 ам долларын хөрөнгө оруулалтыг амжилттайгаар татан төвлөрүүлээд байна. Ингэснээр, таны хөрөнгө оруулсан Эрксисийн зах зээлийн үнэлгээ 21.8 сая доллар боллоо.

ГУРАВ: erxes үйл ажиллагаа

  1. Хүний нөөц

Эрксисийн нийт баг, хамт олны тоо 2022 оны 7-р сарын байдлаар 68 байсан бол 2023 оны байдлаар 54 болж 14-н ажлын байрны орон тоогоор буурсан байна. Бид хүний нөөцийн бодлогодоо ур чадвартай, тууштай, өөрийн тухтай бүсээсээ гарч шинэ сорилттой тулгарах хүсэл эрмэлзэлтэй баг хамт олныг бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна. Нийт 58 ажилчдаас 34 нь хөгжүүлэгчид, бүтээгдэхүүний менежер, бизнес аналистууд байна.

 2022.07 сар2023.04 сар
Удирдлага107
Санхүү34
Технологи4234
Маркетинг42
Борлуулалт & Харилцагчийн Үйлчилгээ 3                       4     
График, дизайн63
Нийт6854
  • Эрксис Investus Conference арга хэмжээнд оролцлоо.

Гүнд Инвестмент ХХК-ийн хөрөнгө оруулалттай, гарааны бизнесийг бойжуулах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг Сократус Стартап Студио хөрөнгө оруулагч нарт зориулсан INVESTUS SUMMIT 2023 нэгдсэн арга хэмжээг “Мэдлэгээр баталгаажсан хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3-р сарын 1-ний хооронд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр Эрксисийн хамт олон бүүт засч, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

  • Эрксисийн шинэ оффис

Бид олон улсын технологийн компаниудын жишигт нийцсэн, ажиллахад хамгийн таатай шинэ оффистоо нүүж орохоор заслын ажлаа албан ёсоор эхлүүллээ. Энэхүү оффис нь ажлын байрны эрүүл орчинг бүрдүүлсэн байхаас гадна ажилтнуудад чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, удаан цагаар сууж ажилласаны дараа массаж хийлгэн, ширээний теннис тоглох гэх мэт оюуны ачааллаас завсарлага авах таатай нөхцөл бүрдсэн, дуу чимээгүй орчинд унтаж амрах зэрэг олон боломжуудыг олгож байгаагаараа онцлог юм. Бидний шинэ оффисын интерьер зураг төслийг гүйцэтгэсэн Phoenix LLC – ын хамт олонд баярлалаа.

ДӨРӨВ: шинэ харилцагчид

Орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах, технологийн дэвшлийг ашиглан баг хамт олон болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг сайжруулах, үйл ажиллагаагаа автоматжуулах, бизнесээ дараагийн түвшинд гаргах зорилгоор Бизнесээ Томруулъя Клуб-т “Цахим Худалдаа ХХК”, “Шинэ Элсэн Цаг ХХК”, “Смарт Брокерс Даатгалын Нэгдсэн Төв” болон “Мөрөөдөл Зуслан” зэрэг 100 гаруй байгууллагууд нэгдлээ. Мөн бид хамтран ажиллаж буй энтерпрайз хэрэглэгчдийнхээ гэрээний чанарыг сайжруулж ажиллалаа.

Байгууллагын дотоод уялдаа холбоогоо нэгтгэж, үйл ажиллагаагаа автоматжуулж байгаа нийт харилцагчдадаа амжилт хүсье.

ТАВ: erxes соёлыг бүтээнэ

Бизнес хөгжил болон борлуулалтын чиглэлээр ажилласан арвин туршлагатай, Эрксис гэр бүлийн отгон гишүүдийн нэг Pius Paul Udosen – ыг танилцуулж байна. Тэрээр бусдад туслах хүсэл эрмэлзэл болон технологийн сонирхлоо хослуулж энэхүү салбарт ажиллахаар шийдсэн бөгөөд Эрксисийн олон улсын борлуулалт, суппортыг хариуцан ажиллаж байна. Түүний өгсөн бүтэн ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.

Та Эрксис-ийн 3-р сарын үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа.

Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, компанийн үйл ажиллагааны талаар бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

2023 онд дэлхийн зах зээлд гарах 8 компани, экспортыг дэмжиж 2 платформ хөгжүүлэх “Бизнесээ Экспортолъё” хөтөлбөр хамтрагчаа хайж байна.

Орлогоо өсгөмөөр байна уу? 

Ингэхийн тулд худалдан авагчдынхаа тоог одоогийнхоос олон болгох хэрэгтэй. 

Зах зээлээ тэлж чадах юм бол худалдан авагчдын тоо аяндаа олон болно. Таны худалдан авагчид 100 дахин нэмэгдвэл таны орлого яаж өсөх бол? Тооны машинаар бодоод үз дээ. Энэ бүгдийг яаж хийх юм бэ гэж үү? 

Энэнд санаа зовох хэрэггүй. Эрксис танд тусална. 

Амазон. Онлайн худалдааны хамгийн том платформ. Энгийнээр вэбсайт гэсэн үг. Эзнээ дэлхийн хамгийн баян хүн болгосон. Өнгөрсөн онд дэлхий даяар нийт хүн амын 33,3% нь онлайнаар худалдан авалт хийжээ. Энэ тоо жил ирэх бүр өсөж байна. Монголд ч ялгаагүй ковидын хөл хорио болон бизнесийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор онлайн худалдан авалт ковидын өмнөх үеэс хамаагүй илүү болсон. 

Зах зээлээ тэлэхийн тулд шинэ зах зээлд нэвтрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлгүүрээ нээнэ гэсэн үг. Онлайн худалдааны цахим хуудастай болсноор та дэлхийн улс болгонд дэлгүүртэй болсноос өөрцгүй.  

Гэхдээ, бизнесээ дижиталд шилжүүлж, онлайн худалдаа, и-коммерс эрхэлнэ гэдэг фейсбүүкт бүтээгдэхүүнийхээ хэдэн зургийг оруулахын нэр биш гэдгийг олон бизнес эрхлэгч ковидын үеэр ойлгосон байх. Танд дараах асуулт, асуудлууд тулгарна. Түүнийг Эрксис “Бизнесээ Экспортолъё” хөтөлбөрөөр хэрхэн шийдэхийг танилцуулъя. 

АСУУДАЛЭРКСИСИЙН ШИЙДЭЛ
Дэлгүүрээ шинэ зах зээлд яаж нээх вэ?Цахим худалдааны систем Дэлхийд дэлгүүрээ нээх: Бизнес болгонд хүссэн улсдаа биет дэлгүүр нээх боломж, санхүүжилт байхгүй. Харин интернэт, онлайн худалдааны дэлгүүр, сошиал медиа энэ боломжийг төвөггүй олгож байна. Эрксис танд жирийн нэг онлайн худалдааны дэлгүүр биш зөв бүтэц, агуулгатай, онлайн дэлгүүр, олон улсын төлбөрийн цогц шийдэл зэрэг цахим шилжилтийг цогцоор нь бүтээж өгнө. Ингэснээр та интернэттэй дэлхийн бүх улсад дэлгүүртэй, худалдагчтай, кассчинтай болно. 
Дэлгүүр нээснээ хүмүүст яаж мэдэгдэх вэ?Олон улсын төлбөрийн цогц шийдэл Дэлгүүр нээснээ дэлхийд мэдэгдэх: Дэлгүүр нээчихээр л бүх асуудал шийдэгдэхгүй. Гэхдээ, дэлгүүр нээгдсэн гэдгийг таны бүтээгдэхүүнийг сонирхох хүмүүст мэдэгдэх, сонирхоод дэлгүүрээр тань шагайсан хүнийг таньж, бүтээгдэхүүнээ борлуулах, дахиж үйлчлүүлэхэд Эрксис систем гаргуун ажилладаг тул санаа амар ажлаа хий. 
Орлогоо яаж авах вэ? Шууд тэр дор нь авч болох юм уу?Олон улсын захиалга авахад дотоодын банкны дансанд төлбөрөө хүлээн авах боломжтой болгоно.Борлуулалтын орлогоо хурдан шуурхай хүлээж авах: Харвардын судлаачдын тодорхойлсноор нийт худалдан авагчдын 95%-н шийдвэр сэтгэл хөдлөл дээр үндэслэсэн байдаг. Тиймээс, сэтгэл хөдөлсөн тэр даруйд бүтээгдэхүүнээ борлуулах нь нэн чухал. Эрксисийн бүтээх онлайн дэлгүүр Эрксисийн систем олон улсын төлбөрийн цогц шийдэлтэй тул таны бүтээгдэхүүнийг дэлхийн аль ч улсаас, ямар ч валютаар худалдан авсан төлбөрийг хүлээн авах болно. 
Орлогоо ямар дансанд авах вэ? Монголын банкны дансандаа авч болох уу? Эсвэл заавал гадаадад данс нээх үү? Тийм бол Монгол руу орлогоо яаж авах вэ? Ханшийн зөрүү яах билээ? Олон улсад хийсэн борлуулалтын орлогоо Монгол дансандаа хурдан, шуурхай хүлээж авах боломжийг олгоно.Борлуулалтын орлогоо дансандаа авах: Гадаадад бүтээгдэхүүнээ борлуулахын нэг хэцүү нь орлогоо тухайн улсын валютаар авах эсэх, улмаар тухайн улсын банкинд данс нээх, дараа нь орлогоо Монгол руу хэрхэн авах гэх мэт ярвигтай, зардалтай асуудал тулгардаг. Эрксис системийг ашигласнаар та орлого, захиалгын төлбөрөө Монгол дах банкныхаа дансанд хүлээн авах болно. 
Бүтээгдэхүүнээ яаж худалдан авагчдад хүргэх юм бэ? Эрксис нь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.Эрксис нь бизнесүүдийг экспорт хийхэд туслах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

“Бизнесээ Экспортолъё” хөтөлбөрт нэгдсэнээр та гадаадын зах зээлд гарах Эрксисийн санал болгож буй технологийн дээрх шийдлүүд дээр Эрксис XOS – Нээлттэй Эхийн Бизнесийн Үйлдлийн Систем,  Экспортын цогц программ хангамжийн шийдлүүдийг нэмж ашиглах боломжтой бөгөөд олон улсад бүтээгдэхүүнээ борлуулж, орлогоо хэд дахин нэмэгдүүлэх боломжтой юм.

Энэхүү хөтөлбөр нь бизнесийн байгууллагуудад дараах боломжуудыг олгоно.

  • Компанийнхаа онлайн худалдааны системийг үүсгэж, дэлхийн зах зээлд өөрсдийгөө таниулах
  • Эрксис XOS бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглаж, зардлаа бууруулж, орлогоо өсгөж, үнэнч хэрэглэгчдэдээ бий болгох
  • Олон улсын зах зээл дээр өөрийн компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах
  • Борлуулалтын төлбөрөө хурдан шуурхай хүлээж авах
  • Гадаад зах зээлд өртөг нэмсэн бүтээгдэхүүн борлуулж, ашиг хүртэх
  • Олон улс болон Монгол улсдаа бүтээгдэхүүний нэр хүндээ өсгөх
  • Бүтээгдэхүүний чанараа олон улсын стандартад нийцүүлэх
  • Монгол улсынхаа эдийн засаг, хөгжилд өөрийн биеэр хувь нэмрээ оруулах

“Бизнесээ Экспортолъё” хөтөлбөр нь 2023 онд хамтдаа шинэчлэл хийж, дэлхийн зах зээлд гарах 8 компани, экспортыг дэмжиж 2 платформ хөгжүүлэлт дээр хамтран ажиллана. Үүнд:

Эрксисийн санал болгож буй технологийн шийдэлТөрөл
Энтерпрайз /8-н бизнестэй энэ төрлөөр хамтран ажиллана/Платформ /2 бизнестэй энэ төрлөөр хамтран ажиллана/
1Цахим худалдааны систем✔️✔️
2Эрксис XOS – Бизнесийн Үйлдлийн Систем✔️✔️
3Олон улсын банк нээх, төлбөр болон татварын цогц шийдэл✔️✔️
4Олон улсын захиалга авахад дотоодын банкны дансанд төлбөрөө хүлээн авах боломж ✔️✔️
5Экспортын цогц программ хангамжийн шийдлүүд✔️✔️
6Хувьцаа эзэмшиж, орлого хуваахX✔️

Та гэрээрээ мөнгөн аяга хийдэг уран дархан, цагаан идээ хийдэг өрхийн үйлдвэрлэгч, дээл оёдог, ноолууран утас ээрдэг компани, зэс олборлодог корпораци байхаас үл хамааран Эрксис бүгдэд тэгш боломжийг “Бизнесээ Экспортлоё” хөтөлбөрөөрөө дамжуулан олгож байна. Хөтөлбөрийн бүртгэл 2023.04.30 хүртэл үргэлжилнэ.

Эрксисийн товч танилцуулга

Эрксис нь хэрэглэгчидтэй харилцах олон арван сувгийг нэг дор нэгтгэж, тэдний хоорондын харилцааг хариуцах алба хэлтсүүдийн үйл ажиллагааг дэмжиж, уялдаа холбоог нь сайжруулах, үнэнч хэрэглэгчдэдээ бөөцийлөх, шинэ хэрэглэгчдийг таньж, олох, харилцагчийн үйлчилгээг сайжруулах нээлттэй эхийн систем юм. Тодруулбал, Эрксис нь компаниудад 50 гаруй модулиудаас бүрдэх erxes XOS нээлттэй эхийн бизнесийн үйлдлийн системийг санал болгодог. Энэ нь бүхий л салбарын байгууллагад маркетинг, борлуулалт, хэрэглэгчтэй харилцах, үйлдвэрийн процесс автоматжуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, баг хамт олон болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах гэх мэт тухайн байгууллагын онцлог, үйл ажиллагаанд тохирсон технологийн шийдлүүдийг бүтээдэг төрөл бүрийн салбарт тохирох бизнесийн программ хангамжийн нэгдсэн экосистем билээ.

Эрксис нь энэхүү олон жилийн туршлага, ноу-хау, технологийн шийдэл дээрээ үндэслэн Монгол улсдаа  боловсруулж, бүтээж, үйлдвэрлэж, өртөг нэмсэн түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд зарагдах үүд хаалгыг нээх, Монголын бизнесүүдийн бүтээгдэхүүний үнэлэмжийг өсгөх, улмаар орлогыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн, шинэ бизнес төрөхөд хөшүүрэг болох, Монгол бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх, бизнес эрхлэгчдийг чадавхижуулах зорилготойгоор “Бизнесээ Экспортолъё” хөтөлбөрийг санаачилсан юм.

“Бизнесээ Экспортолъё” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ холбоосоор зочлоорой. 

Танд амжилт хүсье. Эрксис таны амжилтын хурдасгуур 

Долоо, найм дугаар саруудад Монголчууд ихэнх нь амарч, хамгийн их хүн амтай Улаанбаатар хот маань хөл хөдөлгөөн багатай болдог. Харин 9 дүгээр сараас эхлэн ургац хураалт, сургууль соёл, байгууллагуудын сургалт семинар, спорт урлагийн арга хэмжээ гэх зэрэг олон төрлийн үйл явдлууд өрнөж, тэдгээрийг дагасан төрөл бүрийн худалдаа наймаа, бизнесүүд хаа сайгүй бужигнадаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин та энэ их бужигнаанд орж зах зээлийн их далайгаас завь дүүрэн загас шүүрдэхэд бэлэн байна уу?

Зах зээлийн өрсөлдөөн, хэрэглэгчийн хүсэл, сонирхол болон бизнес хийх арга барил өөрчлөгдөхийн хэрээр компаниуд өөрчлөлт, шинэчлэлтэд хурдтай дасан зохицох, хэрэглэгчээс тавьж буй хүлээлтэд нийцэх шаардлагатай цаг үед амьдарч байна. Компаниуд ажилчдадаа хөрөнгө оруулж, хэрэглэгчиддээ сайн туршлага нэвтрүүлж, тасралтгүй хөгжиж, урагшлахгүй л бол зах зээлээс арчигдах нь хууль мэт. 

Энэхүү өрсөлдөөнд хэрхэн тэсэж үлдэх талаар урьдаас мэдсэн компаниуд ЦАХИМ ШИЛЖИЛТ-эд нэгдэж эхэллээ. Цахим шилжилт нь хөдөө аж ахуй, газар тариалан, банк санхүү, даатгал, сургууль, сургалтын төв зэрэг бүх салбарыг хамарч шинэ боломж, шинэ соёлыг авчирч байна. 

ЦАХИМ ШИЛЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Цахим шилжилт гэдэг нь компанийнхаа үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд өдөр тутмын үйл ажиллагаандаа технологи нэвтрүүлэхийг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын бизнестэй холбоотой бүхий л үйл явц цахим болж, ажилчид хоорондоо шуурхай холбогдон илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжийг олгодог.

Цахим шилжилтийг ойлгох гол элемент нь хэрэглэх гэж буй технологийнхоо боломжит хүчин чадлыг ойлгох юм. Технологийг ашигласнаар манай байгууллага хэр их хэмжээний ашиг олох вэ гэж асуухын оронд энэ технологи хэр зэрэг хүчин чадалтай вэ, бизнестээ хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгийг асуух хэрэгтэй.

ЦАХИМ ШИЛЖИЛТЭД НЭГДСЭНЭЭР БИЙ БОЛОХ ДАВУУ ТАЛ

Цахим шилжилтэд нэгдсэнээр танд дараах давуу талууд үүснэ.

  • Компанийн үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашгийг бий болгох
  • Ялгарал, өрсөлдөөний давуу талыг үүсгэх
  • Борлуулалтыг нэмэгдүүлэх
  • Хэрэглэгч болон хамтрагчдын үр бүтээлтэй харилцааг буй болгох
  • Хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлэх
  • Зардлаа бууруулна 
  • Хэрэглэгчдийг олон сувгаас барьж авна
  • Борлуулалтын сувгийг нэмэгдүүлснээр орлогоо өсгөнө 
  • Өрсөлдөгчөөсөө ялгарч чадна 
  • Бизнесээ олон нийтэд энгийнээс хурдан хугацаанд таниулна 
  • Харилцагчдын санал гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ 
  • Хүний нөөцийн зардлыг бууруулна 
  • Борлуулалтын процессыг автоматжуулна 
  • Маркетингийн үйл ажиллагааг автоматжуулна 
  • Байгууллагын нэр хүндийг хэмжинэ 
  • Харилцагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлнэ
  • Байгууллагын соёлыг сайжруулна
  • Ажилчдын сэтгэл ханамжийг өсгөнө
  • Хэлтэс хоорондын уялдаа холбоог сайжруулна 
  • Мэдээлэл хүлээн авч, дамжуулах нэг сувагтай болно 
  • Бүтээмжийг нэмэгдүүлнэ 
  • Гар ажиллагааг багасгана 
  • Цаг хугацаа хэмнэнэ
  • Бүх төрлийн дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргалтад ашиглах мэдээлэлтэй болно
  • Үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн стратегийн зөв шийдвэр гаргана
  • Төлөвлөлт оновчлол сайжирна 
  • Цаасны хэрэглээ багасгана
  • Зах зээлд эзлэх байр сууриа дээшлүүлнэ 
  • Байгууллагын нэр хүнд өснө 
  • Зах зээлээ дотоодоос тэлэх боломж нээгдэнэ 
  • Олон улсын стандартын дагуу ажиллах дэд бүтэц бүрдэнэ
  • Компанийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг олон боломжууд үүснэ.

ЦАХИМ ШИЛЖИЛТ РҮҮ ОРОХГҮЙ  БОЛ ЯМАР СУЛ ТАЛ ҮҮСЭХ ВЭ?

Зарим компаниудын хувьд дижитал шилжилтийг зардал ихтэй, шаардлагагүй зүйл гэж үзэх нь бий. Гэсэн хэдий ч эцсийн дүндээ дижитал шилжилтийг эхлүүлж, дасан зохицож буй компаниуд өнөөгийн бизнесийн орчинд үр шимийг нь илүүтэйгээр хүртэж байна. Техник, технологи хөгжсөн 21-р зуунд,  дижитал системд шилжих нь сонголт бус зайлшгүй хэрэгцээ, шаардлага болжээ.

Хэрэв таны бизнес цахим шилжилтэд шилжихгүй бол урт хугацаандаа ихээхэн хэмжээний хохиролтой болохыг томоохон бизнесийн шаркууд хэлж байна.

ЭРКСИСТЭЙ ХАМТ ЦАХИМ ШИЛЖИЛТЭНД НЭГДЭЦГЭЭЕ.

Та цахим шилжилт гэж юу болох, яагаад цахим шилжилтэд нэгдэх нь чухал талаар өргөн хэмжээний ойлголттой боллоо. Одоо эрксистэй хамт цахим шилжилтэд шилжихэд бэлэн үү?

Есдүгээр сар гээд сургууль цэцэрлэг орж, бизнесийн үйл ажиллагаанууд идэвхтэй болж эхэлдэг. Энэ үеэс өмнө цахим шилжилтэд нэгдэж, бизнесийн арга барилаа өөрчлөх боломжийг бид танд олгож байна. Одоо л хийж эхлэх цаг нь иржээ.

Бидэнд технологи нь бий.

  • Байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд ашиглах EXM 
  • Маркетинг 
  • Борлуулалт
  • Менежмент
  • Пос/Киоск
  • Мессенжер
  • Хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зорилго бүхий мэдлэгийн сан
  • Хиймэл оюун ухаанд суурилсан сентимент анализ
  • Өөрийн байгууллагад тохирсон веб хуудас гэх мэт танай байгууллагын салбар, хэлтэс бүрийг хамарсан технологиудыг та ашиглах боломжтой.

Мөн салбарт бүрт тохирсон дараах багцууд ч бий.

  • Үл хөдлөх хөрөнгө
  • Амралт, аялал жуулчлалын салбар
  • ХАБ-ын систем
  • Иог, бясалгал, фитнес төвүүдэд зориулсан багц
  • Шүдний эмнэлэгт зориулсан багц
  • Автын салбарт зориулсан багц зэрэг та ажиллаж буй салбараас хамаараад ашиглах боломжтой.
  • Сургууль, сургалтын байгууллага
  • Эрүүн мэндийн салбар

Бид 10 гаруй жилийн туршлагатай, 1000+ цахим хуудас бүтээсэн, 100+ гаруй гар утасны апп, 50+ цахим хуудас бүтээсэн туршлагатай бөгөөд 100 гаруй улсад 1 сая таталт авсан салбартаа тэргүүлэгч компани юм.

Жишээ : ГОЛОМТ БАНК – ЦАХИМ ШИЛЖИЛТЭД НЭГДСЭН НЬ

Эрксисийг нэвтрүүлснээр Голомт банкны “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн хурд нэмэгдэж, хэдэн суваг байхаас үл шалтгаалан хүний нөөцийн хуваарилалтаа хийх боломжтой болсон. Эрксисийг ашиглах хүний тоо, холбох сувгийн тоо, хүлээж авах хэрэглэгчийн санал хүсэлтийн тооноос шалтгаалсан үнийн өөрчлөлт байхгүй учир өмнө нь гаднын платформуудад төлдөг байсан тогтмол зардлаа бусад үйл ажиллагаандаа зарцуулах боломжтой болсон. Хэрэглэгчийн нэгдсэн мэдээллийн сангаа улам баяжуулах, хэрэглэгчээ таних, халамжлах үйл ажиллагааг илүү нарийн гүйцэтгэхэд эрксис бодитой дэмжлэг үзүүлж, хэрэглэгч төвтэй банк байхад технологийн давуу тал, дэмжлэгийг бий болгож байна. Мөн имэйл илгээх, хэрэглэгчийн мэдээлэл цуглуулахад ашиглаж байсан гаднын платформуудыг халж, төлбөрийг тэглэсэн. Банкныхаа үйл ажиллагаанд нийцүүлсэн нэмэлт хөгжүүлэлт хийлгэх, статистик тайлангууд боловсруулах боломж нэмэгдсэн.

Харин та бидэнтэй хамт цахим шилжилтэд нэгдэхэд бэлэн үү?

Зорилго 
Компанийн бодлгого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан борлуулалтын менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Үндсэн чиг үүрэг 

  • Компанийн борлуулалт бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, холбогдох гэрээг хянах, гүйцэтгэлд хяналт тавих
  • Компанийн харилцагч, түнш байгууллагуудын харилцаа холбоог нэмэгдүүлэх
  • Харилцагчаас ирсэн санал гомдлыг хүлээн авч цаг алдалгүй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багт танилцуулах, тухайн үйл явцын мэдээллийг харилцагчид цаг алдалгүй эргэж мэдээллэх

Тавигдах шаардлага 

  • Судалгаа шинжилгээ хийх, барим бичиг мэдээлэл боловсруулах, илтгэх ур чадвар сайтай байх
  • Англи хэлний дээш түвшний мэдлэгтэй байх
  • Зохион байгуулах, нууцыг чанд хадгалах, ёс зүйтэй, эерэг зөв хандлагатай байх
  • Хэрэглээний програм хангамжийн дээш түвшний мэдлэгтэй байх

Бидний санал болгох зүйлс 

  • Flextime – уян хатан ажлын цаг
  • Гэрээсээ ажиллах боломж (цар тахалтай холбоотойгоор түр хугацаанд бид 100% зайнаас ажиллаж байгаа)
  • Найрсаг хамт олон (өдрийн хоол, долоо хоногт нэг удаа зааланд тоглох боломж, happy hours, game nights, гэх мэт.)

Сонирхож байна уу? 
Тэгвэл Анкет Бөглөх дээр дарж өөрийн мэдээллээ илгээнэ үү.

Зорилго 
Компанийн бодлгого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх
Үндсэн чиг үүрэг 

  • Хүний нөөцийн хөтөлбөрүүдийг төлөвлөж, удирдан хүний нөөцийн үнэт зүйлсийг сурталчлах, хэрэгжүүлэх, хамт олныг чиглүүлэх,
  • Баг хамт олны хүний нөөц бүрдүүлэх, тэднийг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах, манлайлах, зөвлөх, ажлын байруудад ангилах замаар хүний нөөцийн үйл ажиллагааг удирдах,
  • Хүний нөөцийн зөвлөгөө, заавар, шийдвэрээр хангаж, удирдлагад дэмжлэг үзүүлэх. Ажлын байрны мэдээлэл ба өргөдлийг шинжлэх,
  • Бодлого, дүрэм, журам, аргачлал болон гарын авлагыг судалж, боловсруулж, бичиж, шинэчлэн удирдлага болон ажилчдыг чиглүүлэх; байгууллагын үнэт зүйлийг тайлбарлах, мөрдүүлэх.

Тавигдах шаардлага 

  • Хүний нөөцийн менежмент, хууль эрхзүй, нийгэм болон англи хэлний дээш түвшний мэдлэгтэй байх
  • Зохион байгуулах, нууцыг чанд хадгалах, ёс зүйтэй, эерэг зөв хандлагатай байх
  • Хэрэглээний програм хангамжийн дээш түвшний мэдлэгтэй байх

Бидний санал болгох зүйлс 

  • Flextime – уян хатан ажлын цаг
  • Гэрээсээ ажиллах боломж (цар тахалтай холбоотойгоор түр хугацаанд бид 100% зайнаас ажиллаж байгаа)
  • Найрсаг хамт олон (өдрийн хоол, долоо хоногт нэг удаа зааланд тоглох боломж, happy hours, game nights, гэх мэт.)

Сонирхож байна уу? 
Тэгвэл Анкет Бөглөх дээр дарж өөрийн мэдээллээ илгээнэ үү. 

Зорилго

Хөгжүүлэлтийн үйл ажиллагаа хариуцсан инженер нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад шинэчлэл хийх, production үеийн алдааг илрүүлэх, бүтээгдэхүүний чанар болон аюулгүй байдлыг хангах үүрэгтэй юм.

Үндсэн чиг үүрэг

  • CI/CD автоматжуулалтыг тохируулах удирдах
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чанарын процессыг болон аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох, удирдах
  • Шаардлагатай технологиудыг судлах, хэрэглээнд навтрүүлэх
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үүссэн асуудлуудыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх
  • Бусад хэлтэс нэгж, баг хооронд нягт хамтран ажиллах, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломжуудыг эрж хайх

Тавигдах шаардлага

  • DevOps чиглэлээр 2-3 жилийн туршлагатай
  • Мэдээллийн систем, програм хангамжийн чиглэлээр холбогдох их дээд сургууль төгссөн
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлсээс суралцах хүсэл тэмүүлэлтэй
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй бол сайн

Бидний санал болгох зүйлс

  • Flextime – уян хатан ажлын цаг
  • Гэрээсээ ажиллах боломж (цар тахалтай холбоотойгоор түр хугацаанд бид 100% зайнаас ажиллаж байгаа)
  • Найрсаг хамт олон (өдрийн хоол, долоо хоногт нэг удаа зааланд тоглох боломж, happy hours, game nights, гэх мэт.)

Сонирхож байна уу?

Тэгвэл Анкет Бөглөх дээр дарж өөрийн мэдээллээ илгээнэ үү.

Зорилго

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, тухайн бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх

Үндсэн чиг үүрэг

  • Эрксис платформын back-end/front-end хөгжүүлэлтийг agile аргачлалаар гүйцэтгэх
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлын явцад бүтээгдэхүүний менежер болон багийн бусад гишүүдийг мэдээллээр хангах, хамтран brainstorm хийх
  • Батлагдсан загварын дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг бүтээгдэхүүний менежертэй хамтран дотоод тест хийх
  • Шаардлагатай технологиудыг судлах, хэрэглээнд навтрүүлэх
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үүссэн асуудлуудыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх
  • Бусад хэлтэс нэгж, баг хооронд нягт хамтран ажиллах, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломжуудыг эрж хайх

Тавигдах шаардлага

  • Тухайн мэргэжсэн чиглэлээрээ (front/back-end) 2-3 жил ажилласан туршлагатай
  • Мэдээллийн систем, програм хангамжийн чиглэлээр холбогдох их дээд сургууль төгссөн
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлсээс суралцах хүсэл тэмүүлэлтэй
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй бол сайн

Бидний санал болгох зүйлс

  • Flextime – уян хатан ажлын цаг
  • Гэрээсээ ажиллах боломж (цар тахалтай холбоотойгоор түр хугацаанд бид 100% зайнаас ажиллаж байгаа)
  • Найрсаг хамт олон (өдрийн хоол, долоо хоногт нэг удаа зааланд тоглох боломж, happy hours, game nights, гэх мэт.)

Сонирхож байна уу?

Тэгвэл Анкет Бөглөх дээр дарж өөрийн мэдээллээ илгээнэ үү.

Зорилго

Эрксис энтерпрайз бүтээгдэхүүн үйлчилгээг энтерпрайз харилцагч байгууллагуудад борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлэх, эргэх холбоо тогтоох, харилцагчийн сэтгэл ханажийг нэмэгдүүлэхэд оршино.

Үндсэн чиг үүрэг

  • Шинэ харилцагчдад борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлэх
  • Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
  • Компанийн харилцагч, түнш байгууллагуудын харилцаа холбоог нэмэгдүүлэх
  • Харилцагч, түнш байгууллагуудтай харилцаж, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлох
  • Харилцагчаас ирсэн санал гомдлыг хүлээн авч цаг алдалгүй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багт танилцуулах, тухайн үйл явцын мэдээллийг харилцагчид цаг алдалгүй эргэж мэдээллэх
  • Харилцагчдад бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцын тайланг сар бүр боловсруулж илгээх
  • Бусад хэлтэс нэгж, баг хооронд нягт хамтран ажиллах, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломжуудыг эрж хайх

Тавигдах шаардлага

  • 2-3 жил бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төслийн удирдлага, эсвэл харилцагчийн үйлчилгээ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Хэрэглэгч, харилцагч, түнш байгууллагуудтай холбоотой бизнесийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх чадвартай байх
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Програм хангамжийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно

Бидний санал болгох зүйлс

  • Flextime – уян хатан ажлын цаг
  • Гэрээсээ ажиллах боломж (цар тахалтай холбоотойгоор түр хугацаанд бид 100% зайнаас ажиллаж байгаа)
  • Найрсаг хамт олон (өдрийн хоол, долоо хоногт нэг удаа зааланд тоглох боломж, happy hours, game nights, гэх мэт.)

Сонирхож байна уу?

Тэгвэл Анкет Бөглөх дээр дарж өөрийн мэдээллээ илгээнэ үү.